ТУСГАЙЛСАН ЖУРМААР ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-10-29 | 199Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Долдугаар¹ бүлэгт “Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа”-г 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаатай холбогдуулан Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Уртнасан, шүүгч С.Ганчимэг, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа нар нь тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх хэргийн талаар сургалт захиргааны ажилтнуудад зохион байгууллаа.
Мөн Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Давааням “Иргэний болон захиргааны хэргийн харьяаллыг зааглахтай холбоотой Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг тайлбарлах тухай” Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаартай тогтоолын талаар мэдээлэл хүргэж, уг тогтоолын дагуу иргэн, захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл хүлээн авахад анхаарч ажиллах талаар чиглэл өглөө.
ДОРНОД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР