ЦАГДААГИЙН ГАЗРЫН НИЙТИЙН ХЭВ ЖУРМЫГ ХАМГААЛАХ, ОЛОН НИЙТИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТАСГИЙН ДАРГА, АХЛАХ БАЙЦААГЧ НАРТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2024-09-11 | 164Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батжаргал, Шүүхийн тамгын газрын дарга Ц.Мөнхсайхан нар 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Дорнод аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хангах тасгийн дарга цагдаагийн хошууч Ц.Хүдрээ, тус тасгийн ахлах байцаагч цагдаагийн ахмад Б.Раднаабазар, харуулын цагдаа, ахлах ахлагч Ч.Мөнгөншагай нартай уулзалт хийлээ.
Тус уулзалтаар 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн шүүхийн байрны 2 дугаар давхар буюу шүүгчдийн өрөө тасалгаанд засварын ажил хийгдэж байгаатай холбогдуулан шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, харуул, хамгаалалтыг сайжруулах, цаг үеийн нөхцөл байдлын талаар тухай бүр танилцуулж ажиллахыг үүрэг болгон, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар чиглэл өгч ажиллалаа.
ДОРНОД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР