ДОРНОД АЙМГИЙН ШҮҮХЭЭС ЭНЭ ЖИЛ-ЭРҮҮЛ ЖИНДЭЭ-2 БОЛЗОЛТ УРАЛДААНД ОРОЛЦОХООР УРИАЛГАД НЭГДЛЭЭ
2024-02-16 | 403Хүн амын дунд зохилон тохиолдож буй өвлөлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, төрийн албан хаагчдад эрүүл, идэвхтэй амьдралыг сурталчлах, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох зорилгоор аймгийн Эрүүл мэндийн газраас зохион байгуулж буй “ЭНЭ ЖИЛ, ЭРҮҮЛ ЖИНДЭЭ-2” болзолт уралдаанд шүүхийн хамт олон 2 дахь жилдээ оролцохоор уриалгад нэгдлээ.
Уг арга хэмжээний хүрээнд 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Шүүхийн тамгын газрын захиргааны ажилтнуудын төлөөлөл Эрүүл мэндийн газарт очиж эрүүлээр жингээ хасах арга зам, зөв хооллолт, дасгал хөдөлгөөний ач холбогдлын талаарх сургалтад хамрагдлаа.
Энэ жилийн болзолт уралдааныг аймгийн Эрүүл мэндийн газар “Өргөн фитнесс клуб”-тэй хамтран зохион байгуулж байгаа нь онцлог байв.
ДОРНОД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР