ШҮҮГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-01-02 | 497Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 152 дугаар зарлигаар Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдсон шүүгч Ваанчигийн Даваанямын “Тангараг өргөх ёслолын арга хэмжээ”-г Шүүгчийн тангараг өргөх журамд заасны дагуу 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд тус шүүхийн нийт шүүгч, ажилтнуудаас гадна хууль хяналтын байгууллагуудыг төлөөлж Дорнод аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Н.Доржсүрэн, аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлийн өмгөөлөгч М.Энхтуяа, аймгийн цагдаагийн газрын дарга дэд хурандаа П.Мөнхбаяр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга дэд хурандаа Н.Шинэбаяр, аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Баяржаргал нар болон томилогдсон шүүгчийн гэр бүлийнхэн оролцож халуун баяр хүргэж, амжилт хүслээ.
ДОРНОД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР