-1

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ОЛОН ТӨРӨЛТ СПОРТЫН ТЭМЦЭЭНД ДОРНОД АЙМГИЙН ШҮҮХ ДЭД БАЙРТ ШАЛГАРЛАА

2023-11-24    |   222

             Дорнод аймгийн Засаг даргын тамгын газраас зохион байгуулсан "Төрийн албан хаагчдын олон төрөлт спортын тэмцээн"-нд Дорнод аймгийн шүүхийн хамт олон амжилттай оролцож дэд байрт шалгарлаа.

  

             Уг олон төрөлт тэмцээнд 12 сумын Засаг даргын Тамгын газар, аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг 14 нийт 26 байгууллагын 270 гаруй албан хаагчид хоёр өдрийн турш Волейбол, Дартс, Шатар гэсэн 3 төрлөөр өрсөлдсөн юм.

Олон төрөлт тэмцээний нэгдсэн дүнгээр:

Тэргүүн байрт- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар

Дэд байрт - Шүүхийн тамгын газар

Гутгаар байрт- Бүсийн оношилгоо эмчилгээний төв тус тус шалгарлаа.

Уг тэмцээнийг төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангаж, нийтийн биеийн тамир, спортоор идэвхтэй хичээллэх нөхцөлийг нэмэгдүүлэн, төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор 2019 оноос эхлэн жил бүр зохион байгуулж байгаа юм.

 

ДОРНОД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .