ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ДОТООД ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДЛАГЫН НЭГДСЭН СИСТЕМИЙН ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2023-09-19 | 807Төрийн байгууллагуудын дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн систем /Erp.e-mongolia.mn/-д Дорнод аймаг дахь Шүүхийн тамгын газрын нийт ажилчдыг бүртгэж, тус системийг нэвтрүүлэн ажиллаж байна.
Тус системийг ашигласнаар төрийн байгууллагуудын уялдаа холбоо сайжирч, цаг хугацаа хэмнэх, дотоод үйл ажиллагааг хөнгөвчлөх, төрийн албан хаагчдын дата мэдээллийн нэгдсэн сан үүсэх зэрэг олон давуу тал үзүүлж байгаа юм.
ERP нэгдсэн системийг хэрхэн ашиглахтай холбоотой сургалтыг шүүхийн Мэдээлэл, технологийн мэргэжилтэн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр нийт шүүгч, ажилтнуудад зохион байгууллаа.
ДОРНОД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
. . .