Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023.05.17 2023/ШЗЗ/71 шүүгчийн захирамж.
2023-05-24 | 676Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023.05.17 2023/ШЗЗ/71 шүүгчийн захирамж.
Шийдвэрийн төрөл: Хүчин төгөлдөр болсон.
Процессын тойм:№ 05, 2023.05.23
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”
Д...аймгийн Цагдаагийн газраас зөрчилд холбогдогч Б-г согтуурсан үедээ, өөрийн гэртээ 13 настай хүү Б-гийн дэргэд хамтран амьдрагч У-гийн хоолойг боосон, мөн таксины мөнгө нэхэж, үг хэлээр гутаан доромжилсон зөрчил гаргасан тул арга хэмжээ авахуулахаар шүүхэд ирүүлсэн.
Шүүх хуралдаанд зөрчилд холбогдогч Б-нь “...энэ зөрчлийн хэрэгт холбогдуулж надаас мэдүүлэг аваагүй байж мэдүүлэг авсан мэтээр миний гарын үсгийг дуурайлгаж зурсан байна, энэ гарын үсэг минийх биш” гэж, түүний өмгөөлөгч Г нь “... энэ хэргийг шийдвэрлэхэд нэмэлт нотлох баримт шаардлагатай байх тул шүүх хуралдааныг 14 хоногоор завсарлуулж, хэрэгт бүртгэлтийн нэмэлт ажиллагаа хийлгүүлэх ” гэсэн саналуудыг тус тус гаргасан байна.
Шүүх хуралдаанаар зөрчлийн хэрэгт хуулийн хугацаанд хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулдаггүй, хугацаа хэтэрсэн бол хуульд заасан үндэслэлээр хэргийн хугацаа сунгуулдаггүй, зөрчилд холбогдогчоос Цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтаны авсан мэдүүлгийн гарын үсгүүд нь эрс ялгаатай зэрэг нөхцөл байдал тогтоогдож байх тул зөрчилд холбогдогчийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргасан тайлбар, өмгөөлөгчийн дүгнэлтийг үндэслэн шүүх хуралдааныг 14 хоногоор завсарлуулж, хэрэг бүртгэлтийн нэмэлт ажиллагаа хийлгэхээр Цагдаагийн байгууллагад даалгаж шийдвэрлэв.
Тоймыг бэлтгэсэн: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал