-1

ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ХУУЛЬ БУСААР ГАЗРЫН ХЭВЛИЙД ХАЛДСАН БОЛ ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭЖ, ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭХЭД АШИГЛАСАН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ БОЛОН БУСАД ЭД ЗҮЙЛСИЙГ ХУРААЖ УЛСЫН ОРЛОГО БОЛГОНО.

2023-05-09    |   660

Шийдвэрийн дугаар: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023.04.13-ны өдрийн №129 шийтгэх тогтоол

Шүүхийн шийдвэрийн тойм №6, 2023.05.08

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.

 

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

 

Д аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б, М, М, Б нарыг бүлэглэн, хууль бусаар ашигт малтмал хайсан, олборлосон гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн хялбаршуулсан журмаар хэргийг хянан хэлэлцүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

Ашигт малтмалын тухай хуульд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татварт төлөгч хуулийн этгээдэд сонгон шалгаруулалтын журмаар олгох, бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон байна.

Шүүхээс шүүгдэгч Б, М, М, Б нарыг бүлэглэн, хууль бусаар ашигт малтмал хайсан, олборлосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч нарт прокурортой тохиролцсон саналыг хүрээнд тус бүр 5400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн байхаас гадна шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан эд зүйлс болох Hyundai Greece маркийн тээврийн хэрэгсэл, 220 вольтын цахилгаан үүсгэвэр гаргадаг бензин мотор, молдок, цахилгааны утас зэргийг хурааж улсын орлого болгож шийдвэрлэв.

 

 

 

Шүүхийн шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос:

https://shuukh.mn/single case/66802?daterange=2022-01-01%20%-202022-10...

 

Тойм бичсэн: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал.

 

. . .
Цаг үеийн мэдээ