-1

СУРАГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022-11-29    |   565

Дорнод аймгийн Хэрлэн сумын Н.Ф.Гастеллогийн нэрэмжит Улсын тэргүүний 1 дүгээр сургуулийн нийгмийн ухааны хичээлийг сонгон суралцаж буй төгсөх ангийн судагчид, нийгмийн ухааны багшийн хамт тус шүүхийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаатай танилцаж, мэргэжил сонголтын талаар шүүхийн захиргааны ажилтнуудтай нээлттэй яриа өрнүүллээ.

   

Тус уулзалтын үеэр  Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Г.Эрдэнэбат, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн А.Өнөржаргал нар шүүн таслах болон эвлэрүүлэн зуучлах ажиллагаатай холбоотой мэдээллийг өгч, сурагчдын сонирхсон асуултад хариулж, харилцан санал солилцлоо.

   

. . .
Цаг үеийн мэдээ