-1

ДОРНОД АЙМГИЙН ШҮҮХ НҮҮДЭЛЛЭН АЖИЛЛАЛАА

2022-10-24    |   823

Дорнод аймаг дахь Шүүхийн тамгын газрын дарга Ц.Мөнхсайхан, шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга С.Батбаатар, шүүгчийн туслах О.Энхтуул, мэдээлэл, лавлагааны мэргэжилтэн А.Өнөржаргал нар нь 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 10 дугаар сарын 22-ны өдрүүдэд Дорнод аймгийн Цагаан-Овоо, Баян-Уул, Сэргэлэн сумдад нүүдэллэн ажиллаж шүүхийн иргэдийн төлөөлөгч, эвлэрүүлэн зуучлал, шүүхэд мэдүүлэх эрхийн талаарх сургалтуудыг зохион байгууллаа.

   

Мөн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс дээрх сумдад оршин сууж байгаа нэхэмжлэгч, хариуцагч нарт хэргийн оролцогчийн эрх, үүрэг тайлбарлах, нөлөөллийн мэдүүлэг танилцуулах, хэргийн материал танилцуулах, нэхэмжлэл гардуулах, хариу тайлбар авах, мөн эвлэрүүлэн зуучлалд ирсэн өргөдлийг уригдагч талд гардуулах, тайлбар авах зэрэг ажиллагааг хийж гүйцэтгэлээ.

   

. . .
Цаг үеийн мэдээ