-1

ДОРНОД АЙМГИЙН ШҮҮХ “НОМЫН АЯН”-Д НЭГДЛЭЭ

2022-09-13    |   391

       Дорнод аймгийн шүүхэд 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр аймгийн Төв номын сангийн арга зүйч Оюунномин, номын санч Энхчимэг, Энхжаргал нар ирж номын сангийн танилцуулга, мэдээллийг хийлээ.

       Тус танилцуулгын үеэр шүүгч, ажилтнуудаас бүрдсэн багуудын дунд “30 НОМЫН УНАЛТ” танин мэдэхүйн тэмцээн зохион байгуулагдаж шүүгч, ажилтнууд амжилттай оролцон, номын эзэд боллоо.

     Мөн нийт шүүгч, ажилтнууд аймгийн Төв номын сангийн карт нээлгэж, ном уншигч хамт олон болохоор “Номын аян”-д нэгдээд байна.

 

. . .
Цаг үеийн мэдээ