ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧИЙН СОНГОН БҮРТГЭЛИЙН ЗАР
2022-04-13 | 733Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Дархан-Уул, Говьсүмбэр, Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн сул орон тоог нөхөх сонгон бүртгэлийн зарыг олон нийтэд мэдээлж байна.
Нэг. Сонгон бүртгэлд оролцох хүсэлтэй эвлэрүүлэн зуучлагч дараах шаардлага хангасан байна:
- Эрх зүйн бүрэн чадамжтай;
- Дээд боловсролтой;
- Эвлэрүүлэн зуучлагчийн сургалтад хамрагдан эрхийн гэрчилгээ авсан;
- Эрх бүхий байгууллагын эвлэрүүлэн зуучлагчийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн;
- Ял шийтгэлгүй;
- Эрх зүйч мэргэжилтэй байх.
Хоёр. Бүрдүүлэх баримт бичиг /цахимаар ирүүлэх/:
- Эвлэрүүлэн зуучлагчаар ажиллахыг хүссэн өргөдөл;
- Төрийн албан хаагчийн анкет;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/. Хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
- “3 х 4”-ийн хэмжээний цээж зураг 3 хувь;
- Эвлэрүүлэн зуучлагчийн эрхийн гэрчилгээ;
- Эрх бүхий байгууллагын эвлэрүүлэн зуучлагчийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн байдал, дугаарын бүртгэл;
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–аас татан авах/.
Гурав. Сонгон бүртгэлд оролцох хүсэлтийг хүлээн авах ба бүртгэх
Шүүхийн ерөнхий зөвлөл Дархан-Уул, Говьсүмбэр, Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн сонгон бүртгэлд оролцох эвлэрүүлэн зуучлагчийн өргөдөл, холбогдох баримт бичгийг 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд [email protected] хаягаар цахимаар хүлээн авна.
Сонгон бүртгэлд оролцох эвлэрүүлэн зуучлагч нь өргөдөл, иргэний үнэмлэх, дээд боловсролын гэрчилгээ, эвлэрүүлэн зуучлагчийн эрхийн гэрчилгээ зэрэг баримт бичгийг нотариатаар гэрчлүүлж, нэг PDF файл болгож ирүүлнэ.
Шүүхийн ерөнхий зөвлөл дээрх сонгон бүртгэлд оролцохоор өргөдөл ирүүлсэн эвлэрүүлэн зуучлагчийг бүртгэсэн эсэх, сонгон шалгаруулалт явуулах товын талаар жич цахимаар мэдэгдэнэ.
Дөрөв. Сонгон бүртгэлийн агуулга, хэлбэр
Сонгон бүртгэлийг дараах агуулгын хүрээнд танхимын хэлбэрээр зохион байгуулна.
- Эвлэрлийн гэрээ байгуулах:
- Хууль хэрэглээ
- Зөв бичгийн дүрэм
2. Ярилцлага:
-Мэдлэг чадвар
-Ажлын байрны зорилго, зорилт
-Хандлага, зан үйлийг тодорхойлох
3. Мэдээллийн технологийн ур чадвар:
-Хэрэглээний программын ур чадвар
-Түргэн бичлэг.
Холбогдох мэдээллийг 77104949, 99282989 утаснаас лавлана уу.
ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН ГАЗАР