-1

ДОРНОД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА

2022-03-30    |   540

Дорнод аймаг дахь Шүүхийн тамгын газраас баталсан сургалтын төлөвлөгөөний дагуу 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр “Шүүхийн иргэдийн төлөөлөгч”-дөд зориулсан сургалтыг Шүүхийн байранд зохион байгууллаа.

Сургалтад Хэрлэн сумын 11 багаас сонгогдсон нийт 83 шүүхийн иргэдийн төлөөлөгч хамрагдаж, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн тухай ойлголт, мэдээллийг видео шторк, гарын авлага, танхимын сургалт хэлбэрээр авсны зэрэгцээ шүүхийн үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт, нэвтрүүлсэн шинэлэг ажил, үйлчилгээтэй тус тус танилцлаа.

 

. . .