-1

ДОРНОД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР ШИЛДГЭЭР ШАЛГАРАВ

2022-01-31    |   516

Анхан болон давж заалдах шатны шүүхийн тамгын газрын 2021 оны үйл ажиллагааны үнэлгээний дүнг танилцуулж, шагналт байр эзэлсэн шүүхийн тамгын газруудад шагнал гардуулсан юм.

       2021 оны үйл ажиллагааны үнэлгээгээр тэргүүн байрыг Ц.Мөнхсайхан даргатай Дорнод аймаг дахь шүүхийн тамгын газар эзэллээ. Хоёрдугаар байранд Н.Батхүү даргатай Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар, гуравдугаар байранд Д.Одхүү даргатай Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар тус тус шалгарав.

. . .