Эрхэм зорилго: Шүүн таслах ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод байлгах, шүүхэд хандах иргэдийн итгэл үнэмшил улам бүр нэмэгдүүлж, иргэдэд үзүүлэх  үйлчилгээг  ойлгомжтой ,  хялбар, шуурхай болгох, шүүгч, шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангаж ажиллах.

Мэдээ мэдээлэл

4-11-2015, 21:36 1455

                                                    

 

МОНГОЛ УЛСАД ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАГНАСАН ШҮҮХ БАЙГУУЛАГДСАНЫ 15 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАХ ИЛТГЭЛИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

 

2019.03.18

         1. Зорилго

         1.1. Захиргааны ерөнхий хууль Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Төрийн албаны тухай хууль, түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны талаарх өнгөрсөн болон одоогийн хандлагыг тодорхойлох, шилдэг илтгэлийг нийтэд сурталчлан таниулах зорилготой.

         2. Хамрах хүрээ

         2.1. Дорнод аймаг дахь төрийн байгууллагууд хамрагдана.

         3. Хугацаа

         3.1. 2019 оны 04 дүгээр сарын 25-30-ны өдрүүдэд илтгэлийг цаасаар болон цахим /dornod_tg@shuukh.mn/ хэлбэрээр хүлээн авна.

         3.2. 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр шалгарсан илтгэлийг хэлэлцүүлнэ.

         4. Зохион байгуулалт

         4.1. Нэг байгууллагаас оролцох оролцогчийн тоо хязгаарлахгүй.

         4.2. Илтгэлийн сэдвийг илтгэгч өөрөө сонгох бөгөөд сэдэв нь удирдамжийн зорилготой нийцсэн байна.

         4.3. Тэмцээн 2 үе шаттай явагдана.

         4.4. 1-р үе шат: Ирүүлсэн илтгэлүүдтэй шүүгчдийн бүрэлдэхүүн танилцаж, шилдэг илтгэлүүдийг дараагийн шатанд шалгаруулах бөгөөд ирсэн илтгэлийн тооноос хамаарч дараагийн шатанд хэдэн илтгэл шалгаруулахыг шүүгчдийн бүрэлдэхүүн тухайн үед шийдвэрлэнэ.

         4.5. 2-р үе шат: 1-р шатнаас шалгарсан илтгэлүүдийг 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр "Онол-практикийн бага хурал” дээр хэлэлцүүлж, шилдэг 2 илтгэлийг шалгаруулна.

         Шагнал:

         1-р байр: өргөмжлөл, мөнгөн шагнал, илтгэлийг олон нийтэд сурталчлан танилцуулна.

         2-р байр: өргөмжлөл, мөнгөн шагнал

         Шүүгчдийн бүрэлдэхүүн:

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, шүүгчийн туслах.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

 

"АНГЛИ ХЭЛНИЙ МЭДЛЭГ, УР ЧАДВАРАА ДЭЭШЛҮҮЛЬЕ”

ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

 

2019.03.11

     1. Зорилго

     1.1. Дорнод аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүд, шүүхийн Тамгын газрын нийт шүүгч, ажилтнуудын англи хэлний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, англи хэл сурах эрмэлзлийг бий болгох зорилготой.

 

     2. Хамрах хүрээ

     2.1. Нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд /зохион байгуулалтын ажилд оролцсон 2 шүүгчээс бусад/ хамрагдана.

     3. Тэмцээн явагдах хугацаа, газар

     3.1. Тэмцээн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 14.00 цагт шүүх хуралдааны "А” зааланд эхэлнэ.

     4. Зохион байгуулалт

     4.1. Дараах багт хуваагдана:

     4.1.1. Шүүгчдийн баг,

     4.1.2. Шүүхийн захиргааны ажилтнуудын баг,

     4.1.3. Шүүгчийн туслахын баг,

     4.1.4. Шүүх хуралдааны нарийн бичгийн даргын баг,

     4.1.5. Шүүхийн үйлчилгээний ажилтнуудын баг.

     4.2. Нэг баг 5 хүний бүрэлдэхүүнтэй байна.

     4.3. Баг бүр өөрийн нэр, логотой байна.

     4.4. Тэмцээн дараах үе шаттай явагдана. Үүнд:

     4.4.1. Багаа танилцуулах, мэндчилгээ /багаар хамтарч/

     4.4.2. Тест бөглөх /багаар хамтарч 1 тестийг 1 минутад багтаан, нийт

30 тест бөглөнө/ – 30 оноо

     4.4.3. Өгүүлбэрийг зөв байрлалд оруулах /багаар хамтарч ажиллах ба

баг тус бүрт 5 өгүүлбэр өгнө/ – 10 оноо

     4.4.4. Үг бичих /багаас 2 гишүүн гарч, 1 нь бэлтгэж тавьсан үгнүүдээс

сугалан унших ба түүнийг нөгөө гишүүн самбарт бичнэ - 10 оноо

     4.5. Онооны дарааллаар 2 багийг шалгаруулна.

     Шагнал:

     1-р байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал

     2-р байр: Дурсамж, мөнгөн шагнал

     Шүүгчдийн бүрэлдэхүүн:

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Наранбаяр,

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Оюун

 

ДОРНОД АЙМАГ ДАХЬ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ

 

Иргэн танд

Миний нэмсэн


Хандалтын тоолуур
Санал асуулга
 

Та шүүхийн талаарх мэдээллийг хаанаас авдаг вэ?

 
 
ХАМТРАН АЖИЛЛАГЧ БАЙГУУЛЛАГУУД
Дорнод аймгийн шүүх
Нэр :
И-майл :
Утас:
Агуулга :