Эрхэм зорилго: Шүүн таслах ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод байлгах, шүүхэд хандах иргэдийн итгэл үнэмшил улам бүр нэмэгдүүлж, иргэдэд үзүүлэх  үйлчилгээг  ойлгомжтой ,  хялбар, шуурхай болгох, шүүгч, шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангаж ажиллах.

Дорнод аймаг дахь Шүүхийн тамгын газрын дэргэдэх захиргааны ажилтны Ёс зүйн хороо нь 2015 оны ажлын тайлангаа хэлэлцэж, 2016 оны ажлын төлөвлөгөөгөө баталлаа

28-02-2016, 16:30 295

Шүүхийн тамгын газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/38 тоот тушаалаар тус хороо нь дарга С.Батбаатар, гишүүн Г.Намуунтуяа, Э.Хосбаяр, Б.Батзориг, Э.Хосбаяр нарын 5 ажилтны бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдаж, 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр анхны хуралдаанаа хийж, "Шүүхийн захиргааны ажилтны Ёс зүйн хорооны ажиллах журам”-д заасны дагуу ирсэн өргөдөл, гомдлыг хэрхэн хуваарилах,ажлын хэсгийн ахлагч, бүрэлдэхүүнийг хэрхэн томилж, өргөдлийг хэрхэн шийдвэрлэж байх тухай асуудлаа хэлэлцэн тогтсон. 2015 онд тус хороонд захиргааны ажилтны ёс зүйн зөрчил гаргасан гэх нэг өргөдөл ирсэнийг журмын дагуу хүлээн авч, ажлын хэсгийн ахлагч, бүрэлдэхүүнийг томилж, журамд заасны дагуу Ёс зүйн хорооны хуралдааныг зохион байгуулж, уг хуралдаанаас тухайн захиргааны ажилтныг ёс зүйн зөрчил гаргаагүй гэх шийдвэр гарч хуралдааны тэмдэглэлийг Шүүхийн тамгын газрын даргад хүргүүлж ажилласан байна. Мөн2015 онд Ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиг үүргийн хүрээнд захиргааны ажилтнуудын дунд сургалт явуулахаар тогтож, 2015 оны 10 сард шүүхийн тамгын газраас зохион явуулсан явган аялалын үеэр шүүгч Б.Дэнсмаагаар "ажлын байрандах харилцаа, хандлага”-ын чиглэлээр хичээл сургалт явуулсан нь үр дүнтэй болсон.

Түүнчлэн 2016 онд "Шүүхийн захиргааны ажилтны Ёс зүйн хорооны ажиллах журам”-ыг хэрэгжүүлэн ажиллахаас гадна ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, захиргааны ажилтнуудын ёс зүйн талаарх мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх үүднээс эхний хагас жилд тэднээс үе шаттайгаар шалгалт авах, шалгалтын үр дүнгээс хамаарч тодорхой сэдвүүдээр сургалт явуулах, сүүлийн хагас жилд тэдний дунд ёс зүйн сэдвээр "АХА” тэмцээн зохион байгуулахаар төлөвлөөд байна.

 

 

2016.01.15


Иргэн танд

Миний нэмсэн


Хандалтын тоолуур
Санал асуулга
 

Та шүүхийн талаарх мэдээллийг хаанаас авдаг вэ?

 
 
ХАМТРАН АЖИЛЛАГЧ БАЙГУУЛЛАГУУД
Дорнод аймгийн шүүх
Нэр :
И-майл :
Утас:
Агуулга :