Өргөдөл гаргах маягт

 

ДОРНОД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ

 ШҮҮХ ДЭХ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛД ӨРГӨДӨЛ ГАРГАХАД

АНХААРАХ АСУУДАЛ, ӨРГӨДЛИЙН ЗАГВАР

 

Эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргахдаа өргөдөл гаргагч өөрийн болон уригдагч талын ургийн овог, эцэг/эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суух хаяг, ажлын хаяг, регистрийн дугаар, утасны дугаарыг өргөдлийн эхэнд бичнэ.

Маргааны агуулгыг өргөдлийн утга дээр тодорхой бичиж өгнө. Тодруулбал:    

1.Иргэний эрх зүйн маргааны хувьд уригдагч талаас ямар үндэслэлээр юу нэхэмжилж байгааг тодорхой бичнэ.

2.Гэр бүлийн маргааны тухайд гэрлэгчид хэдэн онд гэрлэлтээ батлуулсан, хамт амьдрах хугацаанд хэдэн хүүхэдтэй болсон, тэдгээрийн төрсөн огноо,  салах болсон учир явдал, хамт амьдрахад саад болж байгаа шалтгаан, хүүхдийг асран хамгаалах эрхийг хэн авах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах эсэх, эд хөрөнгийн маргаан байгаа эсэх, бусад асуудлын талаар тодорхой бичнэ.

3.Хөдөлмөрийн маргааны тухайд ажил олгогч, ажилтан нарын хооронд үүссэн маргааны шалтгаан нөхцөл, уригдагч талаас юу хүсэж байгаагаа тодорхой бичиж өгөх шаардлагатай.

Эвлэрүүлэн зуучлалд гаргаж байгаа өргөдлийг уригдагч талын тоогоор хувилж өгөх ба улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, өргөдөл гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбарыг зайлшгүй хавсаргах бөгөөд шаардлагатай нотлох баримт / гэрлэлтийн баталгаа, хүүхдийн төрсний гэрчилгээ, хүүхэд эрүүл бойжиж байгаа эмнэлгийн тодорхойлолт, багийн засаг даргын тодорхойлолт, ажлаас халсан тушаал, гэрээ, бичгийн баримт гэх мэтээр нэхэмжлэлийн үндэслэлийг нотлох бусад баримт/-уудын эх хувь эсвэл хуулбарыг өргөдөлд  хавсарган эвлэрүүлэн зуучлалд ирүүлнэ.

Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд өргөдөл гаргахад нотлох баримтыг нотариатаар батлуулахыг заавал шаардахгүй боловч үнэн зөв нотлох баримтыг гаргаж өгөх нь талуудын үүрэг юм.

 

 

 

 

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн

2013 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн

10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

 

  ДОРНОД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН

АНХАН ШАТНЫ ШҮҮХ ДЭХ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛД

ӨРГӨДӨЛ ГАРГАХ НЬ

                                                                                                                  

..........оны…....сарын.......өдөр                                                                               Хэрлэн сум

 

Өргөдөл гаргагч:

..............................аймаг/нийслэл.............................сум/дүүрэг...............баг/хороо...........хороолол.........байр/гудамж...........тоотод оршин суух....................регистрийн дугаартай .............................................ургийн овогт.......................................-/эцэг, эхийн нэр/-ны......................................харилцах утасны дугаар......................................

хуулийн этгээд бол түүний нэр, хаяг, холбогдох утасны дугаар ............................................................................................................................................

Уригдах тал:               

..............................аймаг/нийслэл.............................сум/дүүрэг...............баг/хороо...........хороолол.........байр/гудамж...........тоотод оршин суух....................регистрийн дугаартай .............................................ургийн овогт.......................................-/эцэг, эхийн нэр/-ны......................................харилцах утасны дугаар......................................

хуулийн этгээд бол түүний нэр, хаяг, холбогдох утасны дугаар ............................................................................................................................................

 

Маргааны агуулга:  

....................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................

Маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа тул энэхүү өргөдлийг гаргаж байна.

 

            Өргөдөлд хавсаргасан баримт:

1............................................

2............................................

3.............................................

 

                                   

Өргөдөл гаргагч:......................................  /                         /                                                                                                                    гарын  үсэг                                             нэр