Мэдээлэл

Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, шүүхийн тамгын газраас санаачлан “Эрүүгийн болон зөрчлийн хэргийн оролцогчид шүүхээс оргон зайлах явдлаас урьдчилан сэргийлэх, оргосон тохиолдолд хэрхэн хамтран ажиллах” талаар уулзалт, ярилцлагыг 2020.09.25-ны өдөр Цагдаагийн газартай хамтран зохион байгууллаа. Уулзалт, ярилцлагад Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, шүүхийн тамгын газар, цагдаагийн газрын удирдлагууд оролцон санал бодлоо солилцож, тодорхой үр дүнд хүрлээ.