Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын 2020 оны ажлын төлөвлөгөөнд заасны дагуу эвлэрүүлэн зуучлагч Г.Намуунтуяа, туслах ажилтан К.Солонго, жолооч Д.Мөнхтулга нар 2020 оны 1 дүгээр сарын 22-ноос 24-ний өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд нүүдэллэн ажиллалаа.

            Нүүдэллэн ажиллахдаа тус эвлэрүүлэн зуучлалд хандсан иргэдэд чирэгдэлгүй түргэн шуурхай үйлчлэх зорилгоор Баян-Уул сумаас ирүүлсэн 19 өргөдөлд эвлэрүүлэн зуучлалын уулзалт зохион байгуулсан бөгөөд 10 өргөдөлд эвлэрэлийн гэрээ байгуулан ажиллалаа.

            Мөн шинээр 40 өргөдөл хүлээн авч, 27 өргөдөлийг газар дээр нь уулзалт зохион байгуулж эвлэрэлийн гэрээ байгууллаа.

            Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийг сурталчилахаас гадна Баян-Уул сумаас сонгогдсон шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт зориулсан сургалтыг зохион байгуулсан. Сургалтаар “Шүүхийн бүтэц зохион байгуулалт”, “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журам”, “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн тангараг өргөх журам”, “Шүүхийн иргэдийн төлөөлөгчид хөлс олгох журам” гэсэн сэдвийн хүрээнд мэдээлэл хийлээ.