Дорнод аймаг дахь Шүүхийн тамгын газрын дэргэдэх Залуучуудын зөвлөлөөс сургалт зохион байгууллаа.

Дорнод аймаг дахь Шүүхийн тамгын газрын  2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, шүүхийн тамгын газрын дэргэдэх Залуучуудын зөвлөлийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсан олон нийтэд чиглэсэн ажлын хүрээнд Дорнод аймгийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн багш, оюутнуудыг хамруулсан  сургалт зохион байгууллаа.

Тус сургалтаар Дорнод аймгийн шүүхүүдийн үйл ажиллагаа болон Зөрчлийн тухай хуулийн талаар ерөнхий ойлголт, түүний онцлог зохицуулалт, мөн эрүү, иргэн, захиргааны хэргийн шүүхүүдийн ялгаа, шийдвэрлэх хэрэг маргааны төрлийн талаарх ойлголтыг өгч багш, оюутнуудыг мэдээллээр хангаж ажиллалаа.

 

Дорнод аймаг дахь Шүүхийн тамгын газар