Дорнод аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Тус шүүхийн тамгын газар нь 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад сургалт зохион байгуулах ажлын хүрээнд "Мэдээлэл технологийн аюулгүй байдал”-ын талаар сургалт зохион байгууллаа.

Уг сургалтыг Дорнод аймгийн Тагнуулын газартай хамтран зохион байгуулж "Мэдээлэл технологийн аюулгүй байдал”, "Төрийн болон албаны нууцыг хамгаалах техник криптографийн арга хэмжээ” сэдвийн хүрээнд төрийн байгууллагын мэдээлэл хадгалах, дамжуулах систем, сүлжээ техник хэрэгслийн аюулгүй байдлыг хэрхэн хангах, мөн Төрийн болон албаны нууцыг хамгаалах тухай хуулийн хэрэгжилт, хууль зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагын талаар мэдээлэл хүргэж ажиллалаа.