Дорнод аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Тус шүүхийн тамгын газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах албанаас “Нээлттэй шүүх” арга хэмжээг 2019.09.27-ны өдөр зохион байгууллаа.

            Шүүхийн тамгын газрын 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 3 дугаар улиралын ”НЭЭЛТТЭЙ ШҮҮХ” арга хэмжээг зохион байгуулж, тус арга хэмжээгээр иргэдийг идэвхтэй хамруулахаар Хэрлэн сумын 11 багийн ажлын албатай хамтарч ажиллалаа.

Уг арга хэмжээнд нийт 70 иргэн хамрагдаж Дорнод аймгийн шүүхүүдийн танилцуулга, шүүхийн үйл ажиллагаа, , шүүхэд мэдүүлэх эрх, шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар болон Зөрчлийн тухай хуулийн онцлог зохицуулалтын талаар мэдээлэл авч, холбогдох гарын авлага, тараах материалтай танилцлаа