Эрхэм зорилго: Шүүн таслах ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод байлгах, шүүхэд хандах иргэдийн итгэл үнэмшил улам бүр нэмэгдүүлж, иргэдэд үзүүлэх  үйлчилгээг  ойлгомжтой ,  хялбар, шуурхай болгох, шүүгч, шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангаж ажиллах.

Хамтарсан уулзалт зохион байгууллаа

10-02-2018, 18:25 134

2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Дорнод аймаг дахь Шүүхийн тамгын газраас аймгийн Прокурорын газар, Өмгөөлөгчдийн зөвлөлтэй шүүх хуралдаан хойшлогдож буй шалтгаан нөхцөл болон цаг үеийн бусад асуудлаар хамтарсан уулзалт зохион байгууллаа.

Уулзалтын эхэнд Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газраас 2017 онд хойшлогдсон шүүх хуралдааны шалтгаан нөхцлийн талаар танилцууллаа.

Мөн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор төлөөлөн оролцох асуудлаар Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор оролцох асуудлаар Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Оюун, Монгол Улсын Дээд Шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч нарт зориулсан уулзалт-ярилцлагын хүрээнд яригдсан зарим асуудлын талаар Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Наранбаяр, Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч Л.Батжаргал нар мэдээлэл өглөө.

Энэ удаагийн уулзалтаар 2017 онд өмгөөлөгч болон прокуророос шалтгаалан хойшлогдсон шүүх хуралдааны шалтгаан нөхцөлд анхаарч ажиллах зайлшгүй шаардлагатай зарчмын хэд хэдэн асуудал байгааг нэг мөр ойлгож, гарч буй алдаа зөрчлийн талаар хамтран ярилцаж, санал бодлоо солилцсон нь уулзалтын гол үр дүн байлаа.

Уулзалтанд Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Ц.Мөнхсайхан, Дорнод аймаг дахь анхан болон давж заалдах шатны Ерөнхий шүүгч, шүүгчид, шүүхийн захиргааны ажилчид болон Дорнод Аймгийн Ерөнхий Прокурор, аймгийн прокурорууд, Монголын өмгөөлөгчдийн холбооны Дорнод аймаг дахь зөвлөлийн дарга, өмгөөлөгчид оролцлоо.

Иргэн танд

Миний нэмсэн


Хандалтын тоолуур
Санал асуулга
 

Та шүүхийн талаарх мэдээллийг хаанаас авдаг вэ?

 
 
ХАМТРАН АЖИЛЛАГЧ БАЙГУУЛЛАГУУД
Дорнод аймгийн шүүх
Нэр :
И-майл :
Утас:
Агуулга :