Эрхэм зорилго: Шүүн таслах ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод байлгах, шүүхэд хандах иргэдийн итгэл үнэмшил улам бүр нэмэгдүүлж, иргэдэд үзүүлэх  үйлчилгээг  ойлгомжтой ,  хялбар, шуурхай болгох, шүүгч, шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангаж ажиллах.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд анхаарах асуудлаар мэдээлэл хийлээ

7-02-2018, 21:16 163

Монгол Улсын Дээд Шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч нарт зориулсан уулзалт-ярилцлагыг жил бүр зохион байгуулдаг.

Энэ жилийн уулзалт ярилцлагаар яригдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой асуудлаар Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Наранбаяр, Дорнод аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Оюун, Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг, Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч Л.Батжаргал нар нийт шүүгч, ажилтнуудад 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллээрхэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны 2017 оны алдаа зөрчил, шийдвэр магадлалыг хүчингүй болгосон үндэслэл, хуулийг зөв хэрэглэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа зэрэгт анхаарах асуудлын талаар ярилцаж, харилцан санал солилцлоо.

 

Иргэн танд

Миний нэмсэн


Хандалтын тоолуур
Санал асуулга
 

Та шүүхийн талаарх мэдээллийг хаанаас авдаг вэ?

 
 
ХАМТРАН АЖИЛЛАГЧ БАЙГУУЛЛАГУУД
Дорнод аймгийн шүүх
Нэр :
И-майл :
Утас:
Агуулга :